|
Capital Insight |
Хөрөнгийн зах зээлийг энгийнээр7 хоногийн тойм |
|
|
|
|
"Don’t let the noise of others’ opinions drown out your own inner voice." -Steve Jobs |
|
|
|
Үнэ цэнтэй ангиллын хувьцааг илэрхийлэх Russel 1000 Value индекс 2023 онд 1.64%-ийн бууралттай байгаа бол өсөлттэй ангиллын хувьцааг илэрхийлэх Russel 1000 Growth индекс 20.75%-ийн өсөлттэй байна.
Санхүүгийн салбарын эзлэх жин Russel 1000 Value индексэд том хэсгийг эзэлдэг ба банкны салбарын хөрвөх чадварын эрсдэлтэй холбоотойгоор санхүүгийн салбарын хувьцаанууд уналттай байгаа нь уг индекс 2023 онд бууралттай байгаад гол нөлөөг үзүүлсэн байна.
Харин Russel 1000 Growth индекс 2023 онд 20.75%-ийн өсөлттэй байгаад үндсэн 3 шалтгаан байна.
1. 2022 онд өсөлттэй ангиллын хувьцаанууд хамгийн их уналттай байсан. 2023 оны дунд үед Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дээд хязгаардаа хүргэх төлөвтэй байгаа тул өсөлттэй ангиллын хувьцаануудад эерэг нөлөө үзүүлж байна.
2. Өсөлттэй ангиллын хувьцаануудын хэсэг болох томоохон технологийн компаниуд нь эрсдэлгүй хөрөнгө оруулалтад тооцогдож байна. Томоохон технологийн компаниудын ашигт ажиллагаа тогтвортой байна.
3. ChatGPT / Google Bard гэх мэт хиймэл оюун ухааны чиглэлд (AI) хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа нь технологийн компаниудын хувьцааны ханшид түлхэц үзүүлж байна. |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Худалдаа, хөгжлийн банкны IPO-ны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа. Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 2,528 хөрөнгө оруулагчаас 105.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга ирсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 26.4%-иар өндөр дүн боллоо. МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжааны журамд заасны дагуу захиалгын дүн санал болгож буй үнэт цаасны үнийн дүнгээс давсан тул хувь тэнцүүлэх аргыг ашиглан үнэт цаасны хуваарилалт хийх юм. Олон нийтээс ирсэн захиалгын 10 ширхэг буюу 330,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгыг 100% биелүүлж үлдсэн дүнг 34.9% коэффициентоор хувь тэнцүүлэх тооцоололтой байна. АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өрийн таазыг нэмэгдүүлэх хэлэлцээр болон NVIDIA компанийн 1-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан 7 хоног байлаа. Өрийн таазны талаарх хэлэлцээр тодорхой шийдвэрт хүрэхгүй байсан нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн хэдий ч NVIDIA компанийн тайлан зах зээлд эергээр нөлөөллөө. 7 хоногт S&P 500 индекс 0.3%, технологийн NASDAQ Composite индекс 2.5%-ийн тус тус өсөлттэй байсан бол DJIA индекс 1.0%-ийн бууралттай байлаа. 5-р сарын 29 буюу Даваа гарагт Дурсамжийн өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл амарна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн хэтийн төлөв саарч буй болон АНУ-ын өрийн таазны хэлэлцээрийн тодорхойгүй байдлын улмаас Европын хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. STOXX Europe 600 индекс 1.6%, Их Британийн FTSE 100 индекс 1.7%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийн жишиг NIKKEI 225 индекс сүүлийн 33 жилийн дээд түвшин буюу 31,000 нэгжийг 7 хоногийн эхэн үед давсан бол эцэс үед буурч 30,916 нэгжид хаагдлаа. Япон улсын эдийн засаг 2023 оны 1-р улиралд 1.6%-ийн (YoY) өсөлттэй гарсан нь хувьцааны ханш өсөхөд эерэг нөлөө үзүүллээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтөд хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаатай холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.2%, CSI 300 индекс 2.4%-ийн тус тус уналттай байлаа.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 931 ширхэг үнэт цаасыг 113,823,841 төгрөгөөр арилжаалсан байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Инфляцын хэмжүүр гэж үздэг үндсэн хувийн хэрэглээний зардлын (PCE хоол хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон) үнийн индекс 4-р сард 0.4%-иар өссөн нь хүлээлтээс дээгүүр үзүүлэлт болсон билээ. Энэ нь инфляцын дарамт үргэлжилж байгаа дохиог зах зээлд өгсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор АНУ-ын 1 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 6.0%-д хүрлээ. Энэ нь 2001 оноос хойших хамгийн дээд түвшин юм. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
СЯ: I-IV сард улсын нэгдсэн төсвөөс ₮402.6 тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийсэн |
2023.05.25 |
Оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 403.2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөснөөс 99.9 хувийн гүйцэтгэлтэй байна. |
Дэлгэрэнгүй |
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 1 нэгжээр өсөж, 9.4 хувь болов |
2023.05.24 |
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин оны эхний улиралд 9.4 хувь болж, өмнөх улирлаас нэг нэгж хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Энэхүү түвшнийг үнэлдэг дөрвөн үзүүлэлт өмнөх улиралтай харьцуулахад өссөн байна. Эдгээрээс ажилгүйдлийн түвшин өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин нэг нэгж хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Насны бүлгээр авч үзвэл дийлэнх нь 15-24 насныхан буюу боловсрол, сургалтын дараах хөдөлмөрийн зах зээлд шинээр орж байгаа залуучууд байгааг Үндэсний статистикийн хороо тодотгож байна. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
“ХАСБАНК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ |
2023.05.25 |
“ХасБанк” ХХК нь нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|
“ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА |
2023.05.24 |
“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг дуустал авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Тус банк нийт хувьцааныхаа 5% буюу 2,530,047 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 33,000 төгрөгөөр, 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|